Үнэ цэнэ ямар нэг зүй тогтол, хэлбэргүй, хувирамтгай тийм нэгэн зүйл.
Мухамед Али ренгин дээр гараад шууд эхний цохиолтоор л өрсөлдөгчөө унагаад байдаггүй. 1974 оны George Foreman-тай хийсэн тулаанд тэр эхний 6 роунд нэг ч оновчтой зохилт хийгээгүй. Гэсэн ч Ali энэ тулаанд өрсөлдөгчөө хүнд цохиолтоор ялдаг. Гарч ирээд шууд л ялаад байвал тэр сайн боксир л болохоос биш домог болж чадахгүй байсан. “Эрвээхий шиг дэвж, Зөгий шиг хатга” олон хүмүүс түүнийг энэ үгүүдээр танихч түүний гол нэрийн хуудас бол тэсвэр, тэвчээр.
Үнсгэлжингийн түүх яаж хүн бүрийн мэддэг алдартай түүх болсон юм бол. Өөр олон л сайхан зохиол түүх байдаг. Яагаад заавал “үнсгэлжин”. Магадгүй тэр зовж, зүдэрсний эцэст аз жаргалтай төгсдөг болохоор биз. Эхнээсээ аз жаргалтай гэрт төрөөд тэр хэвээрээ үлгэр төгсдөг бол төдийлөн хүнд хүрч чадахгүйл байсан байх.
Yesterday дуу яагаад дэлхийн хамгийн алдартай дуу юм бол. Yesterday
All my troubles seemed so far away нанананааана… Гээд л үргэлжилнэ. Пол дуугаа зүүдэндээ зохиогоод маргааш нь дуу болгон бичсэн нь энэ дууг ийм алдартай болгоод байна уу,
Үнэ цэнэ бүр өөр өөр хэлбэртэй, өнгө аястайгаар оршин байна. Энэ бол заяагдмал биш тул хүн өөрөө түүнийг олж нээдэг зүйл гэж бодогдож байна.Өөрт тохирох үнэ цэнийг өөрийнхөөрөө зохиодог.